Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 16-наас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх эхний шатны сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 16-аас эхлэн Төв аймгийн Эрдэнэсант, Жаргалант, Зуунмод гэсэн гурван суманд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдана. Ажлын хэсэг зохион байгуулах бэлтгэл ажлуудыг урьдаас хангаж байгаа гэж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн хэллээ.
Төв аймгийн хувьд гурван бүсээс нийт 250 гаруй төрийн албан хаагч эхний шатны хэлэлцүүлэг, сургалтад оролцох юм. Баруун урд талын сумдын төлөөлөл 16-нд Эрдэнэсант суманд, хойд бүсийн сумдуудын төлөөлөл 18-нд Жаргалант суманд, төвийн бүсийн сумдуудын төлөөлөл 19-нд Зуунмод суманд тус тус зохион байгуулагдана.
Хоёрдугаар шатны хэлэлцүүлэг, сургалтад 9000 гаруй иргэдийн төлөөлөл хамрагдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд оролцож саналын хуудас бөглөх юм. Иймд иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. Хэлэлцүүлгийн үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, саналаа хэлж, хариулт авах бүрэн боломжтой юм.
Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөх юм.
Иргэд эхлээд асуулт асууж, хариулт авсны дараа оролцогчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналын хуудас бөглөнө.

Т.Есүхэйтөмөр