Үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-02 16:56:35
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй учраас иргэд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
 
-Цаг уурын долоо хоногийн урьдчилсан төлөв- 
 
Долоо хоногийн урьдчилсан төлөвөөр 5-6-нд зарим газраар түр зуурын бороо, 2-4-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ.

3-4-нд сэрүүсч нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэмийн дулаан байна гэж аймгийн УЦУОША-ны цаг агаарын синоптик инженер Д.Долгоржав хэлэв.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻