Уул уурхайгаас эмэгтэйчүүдэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллага “Буйлхан ногоон хөгжил” төрийн бус байгууллага, Булган аймгийн агрономчдын холбоотой хамтран МОНЭС, олон улсын Альяанс байгууллагын дэмжлэгтэйгээр “Бүрэгхангай суман дахь уул уурхайгаас эмэгтэйчүүдэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд төслийн баг уул уурхайгаас үүдэлтэй иргэд, эмэгтэйчүүдэд учирч буй хүндрэл, бэршээлийг судалж, дүн шинжилгээ хийх, тухайн бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүдэд байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаарх мэдлэг, ойлголтыг өгч, хамтран ажиллах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг талуудын оролцоотой шийдвэрлэх баримт бичгийг гаргахыг зорьж байна.
- Бүрэгхангай сумын нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын түвшинд сүүлийн 5 жилийн байдлаар хайгуул, олборлолт, ашиглалтын лиценз авсан компани, уул уурхайн бүсэд амьдарч буй өрх, хүн ам, малын тоо, бэлчээр, газар ашиглалтын байдлын тоо зэрэг статистикийн мэдээ, мэдээллийг цуглуулах, сумын Засаг Дарга, холбогдох албан тушаалтнууд, ИТХ-ын төлөөлөгчид, уул уурхайн орчимд амьдарч буй малчин өрх, эмэгтэйчүүдтэй ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалт, сургалт хийх, санал асуулга авах зэрэг ажлыг зохион байгуулж байна гэж Булган аймгийн “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Чимгээ ярьлаа.

М.Батжаргал