Үр тарианы 60 орчим хувьд ургац алдах нөхцөл үүсээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-31 14:12:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Зуншлагын байдал үнэлэлт дүгнэлт өгөхөөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон дөрвөн ажлын хэсэг энэ сарын 18-21 хооронд 27 суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр өнгөрсөн тавдугаар сарын эхний 10 хоног, зуравдугаар сарын хоёрдугаар арав хоногт орсон түр зуурын бороог эс тооцвол тариалан бүс нутагт хур тунадасгүй гангийн байдалтай байна. Нийт нутгийн 80 хувьд нь маш хүчтэй гантай байгаагаас үр тариа ургалт алаг цоог болж нийт үр тарианы 61 хувьд нь ургац алдсан гэв.

Төмсний 21.1, хүнсний ногооны 49.6, тэжээлийн 66.5. тосны ургамлын 91.5 хувь тус тус ургац алдах нөхцөл үүсээд байна. Аймаг орон нутгаас үүссэн нөхцөлд байдалд тохируулан шуурхай арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн хавар Төв аймаг улаан буудай 74 мянга 865, арвай 897, овьёос хоёр мянга 356, хөх тариа 10 мянга, гурвалжин будаа нэг мянга 360, төмс зургаан мянга 892, хүнсний ногоо 823, тэжээлийн ургамал зургаан мянга 902, тосны ургамал 13 мянга 953, жимс жимсгэнэ 30,6, олон настын 301,3, нийт 109 мянга 662 га-д тус тус тариалалт хийсэн гэж аймгийн ХХААГ-ын Газар тариалан  хариуцсан мэргэжилтэн Ц.Алимантуяа хэллээ. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻