Зуншлага тааруу байгаагаас хадлан бэлтгэхэд хүндрэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил бороо хур багатай байгаагаас бэлчээрийн ургамлын өндөр 2-8 см орчим байгаа нь тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй учирч эхэлжээ.
Аймгийн хэмжээнд 24 сум гантай, Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт, сумд гандуу байгаагаас малын тарга хүч тааруу байна. Энэ байдлаараа удвал хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл учирч өвс тэжээл бэлтгэх боломжгүй болно. Эртнээс гар тэжээлийг илүү боловсруулах арга хэмжээг авч байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Энэ жилийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч 10 суманд 50 хувийн хөнгөлөлттэй тэжээлийг хуваарилсан. Мөн Засгийн газрын энэ оны 186-р тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 380 тонн өвс, 80 тонн тэжээл, сум бүр 100 тонн өвс, 50 тонн тэжээл тус тус сумын аюулгүй нөөцөд нөөцлөхөөс одоогийн байдлаар 70 тонн тэжээлийг мал хамгаалах сангаас хөрөнгө зарцуулан нөөцлөөд байна гэж ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам ярилаа.

-Отрын бүс нутагт 91 мянга 200 толгой мал өвөлжинө-
Энэ жил 11 сумын 100 гаруй галын 145 мянган толгой адуу алсын оторт гарах, аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 86 өрхийн 91 мянга 200 толгой мал отроор өвөлжинө. Өнөөдрийн байдлаар 36 өрхийн 22 мянга 259 толгой мал өөрийн аймгийн зарим сумд болон зарим аймгуудаар оторлож байна.
Эхний хагас жилийн байдлаар дунд буюу дундаас дээш тарга хүчтэй малын эзлэх хувь, 90,1 хувьтай, хашаа саравчны хангалт 98 хувь, хүн мал эмнэлгийн эмийн сангийн хангалт 85, усан хангамж 96,1 хувьтай байна.

Т.Есүхэйтөмөр