“Булган нутгаар” гэрэл зургийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтан “Булган нутгаар” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд зарлалаа.
Аймгийн түүх, хөгжил, бүтээн байгуулалт, ард иргэдийн аж байдал, байгаль газар зүйн онцлог зэргийг харуулсан агуулгатай бүтээл байх юм байна.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь Булган аймгийн нутаг дэвсгэрт авсан зураг байх, тухайн зурагт харуулсан баримтын хаяг, огноо тодорхой байх, гэрэл зургийн программ ашиглахыг зөвшөөрнө гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Гэрэл зургийн уралдааны бүтээлийг энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүлээн авах юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг аймгийн удирдлагууд болон мэргэжлийн гэрэл зурагчдаас бүрдсэн баг шүүж шалгаруулах бөгөөд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Булган аймгийн 80 жилийн ойн ном товхимолд ашиглах аж.

М.Батжаргал