“Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2016-2020 онд баримтлан ажиллах “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар анх удаа хэлэлцээд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Хөтөлбөрийг олон нийтэд мэдээлж, сурталчлах, биелэлтийг эхнээс нь жигд ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, шаардлагатай дэд хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэха ажлыг бодлого, чиглэлээр зохицуулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөв санхүү шаардсан ажлууд удаашралтай цаг хугацаа алдаж байгаа дутагдлууд байна гэж аймгийн ИТХ-ын хуралдаанаас дүгнэлээ.
Төрийн албан хаагчдйн хариуцлагыг дээшлүүлэн, шийдвэрийн төсөл боловсруулах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, ХАА, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд талаар тодорхой ажил хийж эхэлснээр “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр энэ оны хагас жилийн байдлаар 60,3, өссөн дүнгэээр 14,1, зорилтын хэрэгжилт 63,4 хувь байна.
“Хөгжлийн хөтөч” хөтөлбөр таван бүлэг, 70 зорилт, 379 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Эрдэнэбат:
- Аймгийн Засаг даргын хөтөлбөрийн тайлан шаардлага хангахгүй байна. Иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах ажил тааруу, муу байна гэлээ.
Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Зоосүрэн:
- Өнгөрсөн дөрвөн жилд хийж чадаагүй нүдэнд харагдахуйц ажлыг бид богино хугацаанд хийсэн. Харин хийсэн ажлаа сурталчилж чадаагүй гэж хэллээ.

М.Батжаргал