Улсын начин Б.Бат-Эрдэнэ, өвөөтэйгээ хамт нас, цолны наадам хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монголын тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Б.Бат-Эрдэнэ, өвөө Л.Тогмидын хамт цол, насны хүндэтгэлийн наадам хийхээр товложээ.
Гурванбулаг суманд ирэх сарын 11-ний өдөр хүндэтгэлийн наадам хийх аж. Өвөө Л.Тогмид нь энэ жил 100 нас хүрч байгаа бөгөөд сумандаа хариуцлагатай алба хашиж соёлын байгууллагад ажиллаж явсан нэгэн юм.
Б.Бат-Эрдэнэ энэ жилийн наадмаар улсын харцага Ө.Даваабаатараар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн билээ.

М.Батжаргал