Зуун буудалт даамын дэлхийн шилдгүүд Монголд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын “Дэлхийн цом 2017” Монголын нээлттэй тэмцээн энэ сарын 21-28-нд Улаанбаатар хотод болно.
Тус тэмцээнд нийт 56 тамирчин өрсөлдөхөөс 15 нь Олон улсын их мастер цолтой даамчид байна. Тэмцээнд ОХУ-ын их мастерууд болох дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, Латвийн тамирчин, олон улсын их мастер,дэлхийн аварга Г.Валнерис нарын зэрэг дэлхийн шилдгүүд өрсөлдөх юм. А.Георгиев сүүлийн 10 жилд оролцсон 30 тэмцээнээс 20-д нь түрүүлсэн ОХУ-ын гавьяат тамирчин, домогт тамирчин юм. Түүнийг оюуны спортын давтагдашгүй авьяастан гэж үздэг.
Гадаадаас нийт 10 олон улсын их мастер оролцох бол манай улсын шилдгүүд болох Гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, Р.Манлай нарын их мастер тэргүүлсэн 40 гаруй тамирчин оролцоно. Тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад тамирчин нь энэ жил 77 настай спортын мастер Д.Дорж байгаа бол энэ жил 11 настай Э.Хүслэн, Б.Баярманлай, Ч.Марал-Эрдэнэ, Б.Сүхбат нар хамгийн залуу тамирчид байна.
Тэмцээний үеэр Монголын даамын холбооноос “Холбооны цом” тэмцээн, дэлхийн шилдгүүдтэй зэрэг тоглолт, уулзалт ярилцлага хийх бөгөөд тэмцээний явцыг шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Ж.Болор