Сэлэнгэд хоёр түймэр асч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ерөө, Мандал, Хүдэр гурван сумдыг хамарсан нийт 12 түймэр асч байсныг заримыг унтраан, заримыг цурманд оруулж, одоогоор хоёр түймэр асч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол”-д гарсан түймэр бүрэн унтарсан байна.
Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, Түнхэл багийн “Хуст”, мөн сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоо”-д гарсан түймрийг цурманд нь оруулж унтраахаар ажиллаж байгаа аж.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Өлөнт", мөн сумын Бугант багийн “Майнт өндөр-Уул”, Буурагчин багийн “Марзын-Ам”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” зэрэг газруудын түймрийг унтраахаар ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Ч.Отгонцэцэг