Булган аймгийн өмнөд хэсгээр гантай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсэг томилж суманд ажиллуулан зуншлагын байдалтай танилцаж, хадлын бэлтгэх ажлыг зохион байгуулах талаар арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Энэ сарын эхний хагасын байдлаар бэлчээрийн ургамлын ургалт Тэшиг, Сэлэнгэ, Сайхан сум болон, Баян-Агт, Бугат сумын зарим багийн нутгаар сайн, Гурванбулаг, Могод сум болон Бүрэгхангай, Баяннуур Рашаант сумын зарим багийн нутгаар муу буюу гантай, бусад нутгаар дунд буюу гандуу байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
Агаарын температурын арав хоногийн дундаж 18,4-24,4 градус дулаан буюу олон жилийн дундаж утгатай харьцуулбал Сэлэнгэ сумын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар 1,1-3,4 градусаар дулаан байлаа. Агаарт үнэмлэхүй их температур Дашинчилэн, Баяннуурт 37 градус, Сэлэнгэ, Хангал, Гурванбулаг, Рашаант суманд 34-35, Баян-Агт, Сайхан суманд 27-29, бусад нутгаар 30-32 градус дулаан байсан бол хөрсөндөө 56-62 градус хүрч халуун байжээ. Агаарт 30 градусыг давж гантай нутгаар 4-5 өдөр халжээ.

М.Батжаргал