Нийгмийн эрүүл мэндийн төв үүдээ нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Нийгмийн эрүүл мэндийн төв” үүдээ нээв. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн "Б" корпусын хоёрдугаар давхарт ажиллаж байгаа Нийгмийн эрүүл мэндийн төвийг эмнэлгийн эмч ажиллагсад өөрсдийн нөөц боломжид тулгуурлан тохижуулжээ. "Бид хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өсвөр үе залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор ажиллана" гэж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин ярив.
Нийгмийн эрүүл мэндийн төв цаашид үр дүнтэй ажиллаж чадвал орон нутгаас бодлогын түвшинд дэмжих талаар аймгийн удирдлага илэрхийлсэн.Дорнод аймгийн хувьд 2014 оноос “Хүн амын эрүүл мэнд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж өнгөрсөн онд 80 сая төгрөгийг орон нутгийг хөгжлүүлэх сангаас шийдвэрлэж байсан бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Д.Дэлгэрмаа