Төв цэнгэлдэхийн зүүн хэсэгт ахуйн газ дэлбэрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-11 15:50:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт байрлах нэгэн хуушуурны газар ахуйн газ дэлбэрчээ.

Одоо тус газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байна. Газ дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Дэлбэрэлтээс үүдэн хоёр хүн хөнгөн гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хуушуур хийж худалдаалж байгаа газар олон байгаа бөгөөд аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг Наадмын комиссоос анхаарууллаа.

Ч.Ариунболд
相关新闻