Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Дэлгэрийн азарга түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Дэлгэрийн бор халзан азарга түрүүллээ.
Монголын тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн аймгийн баяр наадмын азарганы уралдааны аман хүзүүнд Булган аймгийн Орхон сумын аймгийн алдарт уяач Ч.Мягмардоржийн шарга халзан хурдалж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Ц.Энхболдын "Даншиг" бор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Д.Өсөхбаярын "Толин" хул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ц.Пүрэвболдын хонгор айрагдлаа.
Энэ жилийн наадмын түрүү бор халзан азаргыг Д.Эмхүү уяж, Э.Буяндэлгэр хүү унаж хурдлуулсан байна.
Азарганы уралдаанд 40 гаруй азарга давхилаа.
М.Батжаргал