Дорнодод сонгуулийн ирц хамгийн бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт 17.30 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын явц 32.5 хувьтай байна. Энэ нь бусад аймаг дүүрэгтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
Өмнөх сонгуулиар 17 цагийн үед тус аймагт сонгуулийн явц 36 хувьтай байсан юм.
Тус аймгийн Булган, Матад, Хөлөнбуйр суманд ирц 40-45 хувьтай хамгийн өндөр байгаа бол Чулуунхороот, Дашбалбар суманд иргэдийн идэвх сул байна.
Д.Дэлгэрмаа