Түр хамгаалах байранд 13 хүн байрлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хорирогчдыг хамгаалах байранд энэ он гарсаар 13 иргэн байрлажээ.
Архидан согтуурснаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд давхардсан тоогоор 89 хоног үйлчлүүлсэн байна.
- Түр хамгаалах байрны нийгмийн ажилтны цалинг аймгийн ЗДТГ-ын төсвөөс, түр хамгаалах байраар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн зардалыг нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж байгаа олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлаас санхүүжүүлэн ажиллаж байна. Энэ оны хагас жилийн байдлаар 10 хүүхэд, 3 насанд хүрэгч хамгаалах байранд байрлаж, нийгмийн ажлын болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйлчилгээ авсан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Батчимэг ярьлаа.

М.Батжаргал