Дорнодод Халхгол, Баянтүмэн, Булган сумын иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Дорнод аймагт 12 цагийн байдлаар 16.3 хувьтай байна. Тус аймагт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 52220 сонгогч бий. Тэдний 8212 нь саналаа өгчээ. Өмнөх санал хураалттай харьцуулахад 12 цагийн байдлаар 5 хувиар бага үзүүлэлттэй явна.
Халхгол, Баянтүмэн, Булган сумын иргэд 20-23 хувьтайгаар сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа бол Дашбалбар сум сүүл мушгиж байна гэж Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Дорнод аймагт зөөврийн саналын хайрцгаар 779 иргэн санал өгөх ёстойгоос 769 нь саналаа өгчээ.

Д.Дэлгэрмаа