Бага насны хүүхдээ хаясан хоёр ч тохиолдол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт он гарсаар бага насны хүүхдээ хаясан хоёр ч тохиолдол гарсан гэж Цагдаагийн газраас мэдээлэв. Сар шинийн өмнөхөн иргэн М өлгийтэй хүүхдээ орцонд хаясан бол өнгөрсөн сарын сүүлээр иргэн Н архидан согтуурсны улмаас бага насны хүүхдээ гудамжнид орхижээ.
6-р сарын 21-ний үдээс хойш 16-17 цагийн орчимд орон сууцны 5, 6-р байрны голд бага насны хүүхэд харгалзах хүнгүй байна гэсэн дуудлагыг иргэдээс Цагдаагийн газарт ирүүлсэн байна. Оройн 21 цаг хүртэл хүүхэд эрж хайсан ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй тул цагдаагийн байгууллага ар гэрийг нь тогтоож, 1 ой 8 сартай эрэгтэй хүүхдийг эмээ, эгч нарт нь хүргэж өгчээ. Хүүгийн ээж Н нь тодорхой эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай, 1-р багийн байнгын хяналтанд байдаг нэгэн юм.

Д.Дэлгэрмаа