Маршалын нутгийнхан өнөөдөр наадамлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Маршалын нутаг Чойбалсан сум өнөөдөр баяр наадмаа тэмдэглэж байна. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус сумын иргэдэд хүндэтгэл үзүүлж, баяр наадамд нь оролцож байгаа юм. Түүнчлэн Баянтүмэн, Баян-Уул, Дашбалбар, Матад, Сэргэлэн сумд баяр наадам өнөөдөр эхэлж, маргааш үргэлжилнэ.
Энэ сарын 1, 2-нд Баяндунчууд сумын наадмаа өргөн дэлгэр тэмдэглэсэн бол ирэх өдрүүдэд буюу 5, 6-нд Гурванзагал, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот, 9, 10-нд Булган сум эрийн гурван наадмаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Дэлгэрмаа