Баян-Уул сумын ЕБС-ийг “Алтангадас” одонгоор шагнана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнах зарлиг гаргажээ. Шагналыг энэ сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас төлөөлөл ирж хүндэтгэлтэйгээр гардуулах юм.
1925 онд анх үүсэн байгуулагдсан тус сургууль сурлагын чанараараа аймагт төдийгүй улсад шилдэгт тооцогддог.
Дашрамд дуулгахад Баян-Уул сумын сургуулийн шинэ барилга 2012 оноос хойш царцсан байдалтай өнөөдрийг хүрч байгаа. Тиймээс төрийн одонг гардуулах үеэр хичээлийн байрны асуудлыг шийдээсэй хэмээн хүсч буйгаа сумын иргэд ярьж байна.

Д.Дэлгэрмаа