Хөлбөмбөгийн үнэ төлбөргүй сургалт хичээллэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. “Хүүхэд-хөлбөмбөг-ирээдүй” зуны сургалт Дорнод аймгийн төвд ирэх сарын 1-нээс эхлэн хичээллэх гэж байна. Хэрлэн сумын төв дэх багууд дээр дээрх сургалтыг үнэ төлбөргүй явуулахаар зохицуулжээ.
Сургалтыг тус аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр багийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эхлүүлж байна гэж Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж ярив. Хамтран зохион байгуулагчаар тус аймгийн Хөлбөмбөгийн холбоо ажиллаж байна.
AFC-C лицензтэй багш Л.Наранбаатар, Т.Бямбасүрэн, МУБИС-ийн багш Д.Анхбаяр, Дорнод аймгийн насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид зэрэг мэргэжлийн хүрээнийхэн дээрх сургалтыг удирдан явуулна.
Сүүлийн жилүүдэд Дорнодын хүүхэд залуус хөлбөмбөгийн спортод илүүтэй татагдах болсон. Энэ онд л гэхэд тус аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байгаа юм.

Д.Дэлгэрмаа