Сонгогчид хавтастайгаа харьцахдаа будилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажил өглөөний долоон цагаас 58 хэсэгт хуулийн дагуу эхэлж, ямар нэгэн будлиангүйгээр амжилттай явагдаж байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 702 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ ирүүлснээс 686 нь саналаа өгчээ. Үлдсэн иргэдийн хувьд хаяг дээрээ байгаагүй, зарим иргэд нь өөрийн биеэр санал авах байранд очиж саналаа өгнө гэсэн шалтгаанаар саналаа өгөөгүй гэнэ.
Өнөөдөр 11.00 цагийн байдлаар аймгийн төв Сүхбаатар сумын 829-р санал авах байранд санал өгөх ирц 20 гаруй хувьтай явж байна. Тус санал авах байранд нийт 1649 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн бөгөөд 14 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгчээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчийн саналын нууцын зэрэглэлийг нэлээд өндөрт тавьж, сонгогч саналаа дугуйлсан хуудасныхаа гадуур хавтас хийж байгаа. Харин иргэд хавтастайгаа харьцахдаа жаахан будилж байна. Үүнээс өөр ямар нэгэн будилаан, анхаарал татсан зүйл гараагүй, сонгуулийн явц жигдэрч эхэлж байна хэмээн тус хэсгийн хорооны дарга Д.Уранбилэг хэллээ. Сонгогчийн насны хувьд аль нэг нь давамгайлсан байдалгүй. Ахмад, залуу, дунд үеийнхэн жигд оролцож байгаа нь харагдаж байлаа.

Ч.Отгонцэцэг