Сэлэнгэ аймаг сонгууль зохион байгуулахад 268 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сонгууль зохион байгуулахад 268 сая төгрөг зарцуулахаар төсөвлөгджээ. Тус аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын 7 дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа маргааш болно. Энэхүү үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажил Сэлэнгэ аймагт бүрэн хангагдсан байна. Аймгийн хэмжээнд нийт 70859 сонгуулийн насны иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Тус аймгийн хэмжээнд нийт 58 сонгуулийн хэсгийн санал авах байранд гурван намын 578 хүн ажиглагчаар ажиллахаар бүртгүүлжээ. Сэлэнгэ аймгийн сонгуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаар нийт 648 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 11 нь аймгийн сонгуулийн хороонд, 396 нь сумдын сонгуулийн хороонд, 89 нь мэдээлэл технологийн ажилчид байна. Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажлын онцлог нь сонгогчид саналаа дугуйлсан хуудасныхаа нууцлалыг хадгалахад зориулан хавтас бэлдсэн аж. Сонгогч энэхүү хавтасаа бүрэн дүүрэн ашиглаж, өөрийн саналын нууцлалаа хадгалан хуудас унших төхөөрөмжид аваачин хийх ёстой юм байна.

Ч.Отгонцэцэг