Г.Анхбаяр Азийн аваргын тэмцээнд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Анхбаяр ирэх сарын эхээр БНСУ-д болох Паратаеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Тэрээр өмнө нь Паратаеквондогийн Ази тивийн аваргаар шалгарч байсан ОУ-ын хэмжээний мастер цолтой тамирчин юм.
Энэ удаад Г.Анхбаяр Солонгосын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай болжээ. Дорнод аймгийн ХБИ-ийн холбооноос аймгийн удирдлагад хүсэлт тавьсны дагуу Г.Анхбаярын бэлтгэл сургуулилтад шаардагдах зардлыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сүүлийн жилүүдэд спортын салбарыг бодлогоор дэмжсэнээр Дорнод аймгийн тамирчид бүхий л төрөлд амжилт арвин явна. Оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 42 удаагийн уралдаан тэмцээнд 823 тамирчин оролцож, 74 алт, 88 мөнгө, 91 хүрэл медаль хүртжээ.

Д.Дэлгэрмаа