Шинэ цэргүүд тангарагаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар ангид цэргийн албанд татагдан ирсэн ХЦАХ-чид даваа гарагт тангарагаа өргөлөө. Хүүгээ цэргийн албанд үдсэн эцэг эхчүүд Сүхбаатар аймгаас тангарагийн баярыг зорин ирж оролцсон юм.
Тангараг өргөх ёслолын үеэр шинэ дайчид хилийн албаны үзүүлэх тоглолт, биеийн тамирын дасгал, зэвсэгтэй жагсаал, гардан тулааны үзүүлбэрийг ар гэрийнхэндээ сонирхуулсан. Түүнчлэн шинэ цэргийн сургалтын хугацаанд амжилт үзүүлсэн байлдагч Н.Өлзийнаранг дэд түрүүч, Э.Энхүүжин, Д.Хасбат, Б.Даваасүрэн, Х.Намсрайжав, Э.Дашбалбар, Н.Мөнгөн, Т.Гантогтох нарыг ахлах байлдагч цолоор шагнав.
Цэргийн тангарагаа өргөсөн ХЦАХ-чид торгон хил дээр албаа хаахаар хуваарилагдсан заставуудаа зориод байна.

Д.Дэлгэрмаа