258 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 13:16:21
Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинэ он гарснаас хойш Өмнөговь аймгийн төв номын санг шинээр 258 ширхэг номоор баяжуулжээ. 
Орон нутгийн төсвөөс гурван сая төгрөгийн санхүүжилтээр 112 нэр төрлийн 167 ширхэг, улсын төсвийн зуу гаруй мянган төгрөгөөр 53 ширхэг ном худалдан авсан бол хандив бэлэгд 38 ширхэг ном ирсэн байна.
Орон нутгийн хөрөнгөөр өндөр үнэтэй лавлагаа, танин мэдэхүй, хүүхдийн сонирхолтой үлгэрийн болон хүүхдүүдийн хүсэлтээр 3D ном болон хэлний номнууд, төсвийн хөрөнгөөр уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан уран зохиол, хувь хүний хөгжлийн номоор сан хөмрөгөө өргөтгөжээ.
Залуучууд ихэвчлэн амжилт, хувь хүний хөгжлийн тухай, англи хэлний номнууд, амжилттай хүмүүс хэрхэн сэтгэдэг вэ, Хандлага, Соёмбо нэвтэрхий толь, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, монгол хэлний тайлбар толь зэргийг их уншдаг байна. Харин хүүхдүүд сургамжит өгүүллэгүүд, зурагт үлгэрийн номнууд болон 3D ном, Ухаан далай номоос эхтэй цуврал, Монголын уран зохиолын дээж 108 ботийг авч уншдаг ажээ.
Мөн тус номын сангийн г
эрээр ном авч уншдаг хүмүүс ихэвчлэн уран зохиолын ном унших сонирхолтой байдаг байна.
Байнгын уншигчдын 79,6хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс уншигч хүүхдүүдийн тоо 15,7%-аар өссөн дүнтэй байгаа гэж Өмнөговь аймгийн Төв номын сангаас мэдээллээ.
Д.Мишигсүрэн
相关新闻