Гэмтлийн эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг энэ сарын 20-нд хүлээлгэн өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн ЗДТГ-ын хөрөнгөөр тохижуулж байгаа юм.
Тодруулбал Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилтын ажлууд ид өрнөж байна.
“Бумбат даваа” компани “ГССҮТ-ийн гаднах 10 мянган м2 зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгааг дуулгалаа. Төлөвлөгөө ёсоор энэ сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулах юм байна. Дээрх ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийж байна.
Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээн хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчлөн Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм.

Б.Заяа