Амжилтаар дүүрэн эрдмийн баяр төгсөгчидөө үдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд нийтдээ ЕБ-ийн 35 сургуулийн 12-р ангийг нийт 1500 гаруй хүүхэд төгсөж байна. Өнгөрсөн өдрүүдэд аймгийн төвийн 6 сургуулийн 12-р ангийн төгсөгчид эрдмийн баяраа багш, эцэг, эх, найз нөхдийнхөө хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн лаборатори 4-р сургуулийг энэ жил гурван бүлгийн 86 хүүхэд төгсөж байна. Тус сургуулийн эрдмийн баярын арга хэмжээний үеэр тус сургуулийн захирал Н.Энхтөрийн сэтгэгдлийг сонирхлоо. Тэрээр:-“2016-2017 оны хичээлийн жилд бид хүүхдүүддээ зорилготой, хариуцлагатай, хүмүүстэй зөв харилцдаг, эрүүл хүүхдүүдийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ зорилго маань тодорхой хэмжээгээр биелэсэн. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн чиглэлд ихээхэн анхаарч орон тооны эмчийг сүүлийн 3 жил ажиллуулж байна. Мөн ундны цэвэр усаар хангах нөхцөл бүрдүүлэх гээд олон ажлуудыг нэрлэж болохоор байна. Өнөөдөр манай сургуулийн 24 дэх удаагийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа болж, гурван бүлгийн 86 сурагч төгсөж байна. Манайх 24 удаагийн төгсөлтийн түүхэнд нийт 1585 төгсөгчийг амьдралынх нь замд үдэж өгчээ. Бид эрдмийн баяраараа хүндэтгэлийн арга хэмжээ, төгсөгчдийн шилдэг төлөөллөө алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа. Манай төгсөгчдөөс хөл бөмбөгийн спортын дэд мастер хоёр, волейболын спортын мастер нэг төрж, зэргийн үнэмлэхээ гардаж авлаа. Мөн 5, 9-р ангийн хүүхдүүд ч төгсөлт хийж байгаа гэж ойлгож болно. Энэ хүүхдүүдийнхээ шилдгүүдийн төлөөллийг алдаршуулах үйл ажиллагаа мөн боллоо. Мөн ахмад багш нар, гавьяандаа сууж байгаа багш нартайгаа сурагчидаа уулзууллаа. Үүгээрээ сургуулийн үүх түүхийг төгсөгчиддөө ойлгуулах, харилцан сэтгэгдлээ хуваалцах, солилцох, төгсөгчид маань ахмад багш нараа таньж мэдэх, сургуулийнхаа түүхээр бахархах сэтгэлийг өгч байгаа юм. Энэ жилийн эрдмийн баярын онцлог бол ямар нэгэн үнэтэй цайтай унаа хөсөг хөлөглөж, ийш тийшээ зугаалах арга хэмжээнүүд хийгдэхгүй. Зөвхөн сургуулийн орчинд арга хэмжээгээ зохион байгуулж буйгаараа бусад жилүүдээс ялгаатай. Энэ жилийн төгсөлтийн бас нэг онцлог бол хүүхдүүд дотор минь олон сайхан шилдэг хүүхдүүд, олимпиадын аваргууд, мөнгө, хүрэл медальтай сурагчид тодорлоо. Түүнчлэн төгсгөж байгаа А.Эрдэнэтуяа, Ө.Золбаяр, н.Сүхмаа багш нар ч шилдэг багш байгаа. Мөн энэ хичээлийн жилд олон сурагчид тив, дэлхий, улсдаа амжилт гаргаж сургуулийнхаа алдрыг өргөлөө. Мөн Биологийн багш Г.Цолмон Монгол Улсын шилдэг багшаар шалгарч, 9в ангийн сурагч Т.Номиндалай гэдэг шатарчин охин тив дэлхийд олон олон амжилт гаргалаа. 5-р ангийн сурагч Б.Шинэтулга дэлхийн аваргын тэмцээнд оролцлоо. Энэ бүхнээрээ бид түүхээ зузаатгасаар явна” хэмээн ярилаа.
Эрдмийн баяр бүхэн өөр өөрийн өгүүлэх түүхтэй. Тус сургуулиас төрсөн спортын зэрэгтнүүдийн хоёр нь 10б ангийн төгсөгчид дотроос төрж, шилдэг багш, анги удирдсан багш Ө.Золбаярыгаа баярлууллаа. Залуу багш Ө.Золбаярын хувьд анхны ангиа төгсгөж, бяцхан шавь нараа амьдралынх нь замд үдэж буй анхны гараа ажээ.

Ч.Отгонцэцэг