СЭЛЭНГЭ: Цөх голын ус нь яг дундуураа Монгол Улс, ОХУ-ын хилийг заагладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Хүдэр сум бол хилийн бүс нутаг. Тус сумын нутагт Oрос Монголын хил
дагуу Цөх гол урсдаг. Цөх голын ус нь яг дундуураа Монгол Улс, ОХУ-ын хилийг
заагладаг онцлогтой.
Цөх гол нь Буйр нуур шиг Монгол
Улсын хоёр дахь усан хил юм. Цөх голыг Цөх мөрөн ч гэх нь бий. Оросын Буриадууд
тус голыг Сүх гол гэдэг.
Цөх голын цаад талд Хөхтэй хан
уул цэнхэртэн харагдахын сацуу наагуур нь ОХУ-ын Буриад улсын нэгэн тосгон
харагддаг.
Хөхтэй хан уул, Цөх голоор
Монгол, Оросын хил 60 гаруй км-ээр хиллэдэг байна.
Хөхтэй Хан хайрхан нь Оросын
нутагт байрладаг бөгөөд Их эзэн Чингис хаан Хөхтэй Хан хайрханыг тахин шүтэж,
наадам хийдэг байсан гэж түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.