Монгол эрдэмтдийн бүтээлийг улсын нөөцийн нэр, төрөлд оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хуралдлаа.
Хурлаар улсын нөөцөд авах бараа, материалын жагсаалтад монгол эрдэмтдийн гаргасан эм био бэлдмэл, эрдэс, тэжээлийн нэр, төрлийг оруулах талаар хэлэлцэж, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар санал солилцов.
Тус хуралд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан болон ХСИС-ийн эрдэмтэд оролцсон юм.

Ж.Болор