Г.Майцэцэг: Бидний зорилго үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн ганц зүйл дээр л төвлөрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Уран үйлчин" улсын анхдугаар уралдааны эхний шат буюу "Баянхонгор аймгийн аварга Уран үйлчин" шалгаруулах уралдаан өнөөдөр Баянхонгор хотноо боллоо. 100 сая төгрөгийн шагналын сан бүхий тус уралдааныг "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-ын санаачлагаар орон даяар зохион явуулж буй. Уралдааны талаарх зарим зүйлийг "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгийг Баянхонгорт ажиллах үеэр нь тодрууллаа.
-Баянхонгорт болж буй уралдааны тухайд оролцогчдын идэвх хэр байв? Ямар шалгуураар бүртгэсэн бэ?
-Харьцангуй идэвхтэй байлаа. Орон нутгийн хувьд энэ төрлийн тэмцээн уралдаанаар "цангаж" байсан нь харагдаж байна. Бид уралдааны бүртгэлээ хийхдээ нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүйгээр бүртгэсэн. Өөр төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг байлаа ч практик байдлаар, үе уламжлаад үндэсний хувцсаа урлаад ирсэн үйлчид цөөнгүй бий. Тэгэхээр бид нарийн чанд шалгуур тавиагүй л дээ. Нөгөө талаар уралдааны бүртгэлийн хураамжгүй, бүтээл хийх материал сэлтийг нь ч тавьж өгсөн болохоор үйлчдэд ямар нэгэн санхүүгийн дарамт болоогүй нь бас нэг давуу тал байсан байх.
-Дараагийн буюу бүсийн аварга шалгаруулах шатанд хэчнээн хүн тэнцэв? Баянхонгорын оёдолчдын түвшин хэр хэмжээнд байна?
-Дараагийн шатанд 40 гаруй хүн тэнцсэн. Энэ л Баянхонгорын үйлчдийн түвшинг илтгэж байна. Тал шахам хувь нь дараагийн шатанд орж байна гэдэг бол том тоо л доо. Авьяастай, уран хүн их олонтой нутаг юм байна.
-Уралдаанаас ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Нэгдүгээрт нутгийн үйлчид нэг дор цуглаж уулзах боломж олдож байгаа нь сайн зүйл юм. Нэгнийхээ хийсэн бүтээлийг харж туршлага судлах, шинэ санаа сэдэл олж авах, хүндрэл бэрхшээлээ ярилцаж хамтдаа шийдэх гарцыг хайх зэрэг олон давуу талтай. Хоёрдугаарт, эндээс шууд ажлын захиалга олж өгч, зуучилж байна. Мөн замын зардал, байр, хоол зэрэг бүх зардлыг дааж Улаанбаатар хотод товч, шилбэ хадах ажил, туршлага судлах боломжийг олгож, сонирхсон үйлчдийн бүртгэж байна.
Бидний зорилго бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн ганц зүйл дээр л төвлөрч байна. 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болчихож. Хэдийгээр уралдаан нэр дор болж байгаа ч үйлчид эвлэлдэн нэгдэх, нэгдсэн зохион байгуулалтад орж томоохон үйлдвэрлэгч болох суурь болж байгаагаараа давуу тал болж байгаа. Үйлчид нэгнээ дэмжиж, дутуугаа нөхөн, нэгдмэл ажиллаж чадвал импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх гарц нээгдэнэ. Бүтээмжээ нэмэгдүүлэхийг цаг үе шаардаж байна. Тэгэхээр бидний энэхүү арга хэмжээ үйлдвэрлэлийн үрийг тарьж байна аа л гэсэн үг юм.
-Нутаг нутгийн үйлчдийн онцлог арга барил гэж байдаг болов уу. Хонгорын нутгийн оёдолчдын ололт болоод дутагдалтай тал нь ажиглагдав уу.
-Шүүлтэд оролцоогүй хүний хувьд шууд ийм тийм гээд хэлэхэд бэрх байна. Шүүгчдийн шүүлтүүрээр ороод тал нь дараагийн шатандаа тэнцэж байна аа гэдэг бол чансаатайг нь харуулж байна аа гэж л ойлгож байгаа.
-Шүүлтийг ямар хүмүүс хийсэн юм бэ?
-Манай ТББ-ынхан. Мөн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа Улаанбаатар коттон /UB cotton/, Степпеворк веар /Steppe work wear/ ХХК-иудын төлөөллүүд шүүлтэд оролцсон байгаа. Үндэсний хувцсаар дагнасан үйлдвэрүүдийн төлөөлөл учраас мэргэжлийн шүүлт явагдсанд эргэлзэх зүйлгүй.
-Ямар шалгуураар шилдгүүдийг тодруулав?
-Монгол хувцасны онцлог гэж байна л даа. Тэр нь юу вэ гэхээр, монгол хувцасны чимэг болсон дээлийн эмжээр, товч шилбэний хадалт. Сайхан эмжчихсэн, товч шилбийг нямбайлан хадсан байдал монгол хувцасны хамгийн том шалгуур байдаг. Түүнээс гадна бэлэн болсон бүтээгдэхүүний хэмжээ, биенд суулт зэргийг бас харна л даа. Уралдааны эхний шатны тухайд монгол загварын цамц хийх даалгавар байсан ч оёдолчдын мэдрэмж, ур дүй сайтар харагдсан шалгуур байж чадсан.
-Уралдаан цаашид хэрхэн өрнөх вэ?
-Аймаг аймгаас шалгарсан шилдэг үйлчид Бүсийн аварга шалгаруулах уралдаанд оролцох эрхтэй болж байгаа. Монгол Улсыг зургаан бүс болгон хувааж бүсийн аваргыг тодруулаад, тэндээс шалгарсан үйлчид нь "Улсын аварга Уран үйлчин" уралдаанд оролцох юм. Дараа дараагийн шатны тэмцээний удирдамж хараахан гараагүй байна. Ямар ч байсан үйлчдийн чадварыг харуулах нарийн шалгууруудыг оруулж өгнө дөө.

Б.Мөнхзул