Г.Майцэцэг: Уран үйлчдийн өрсөлдөгч өөрсдөө биш импортын бүтээгдэхүүн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Үйлдвэрлэлгүй улс бол гал тогоогүй айлтай адил. Тэгэхээр бид энэ улсынхаа голомтоос өөрцгүй чухал салбарынхан” гэх “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгийн хэлсэн үгээр “Уран үйлчин” Улсын анхдугаар уралдааны эхний шат эхлэв. Уралдааны эхний шат буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор хотноо өнөөдөр /2017.06.05/ зохион байгуулагдсан юм.
Г.Майцэцэг цааш нь хэлэхдээ, “Урладаг, үйлдвэрлэдэг хүнээ улс орон маань “мартчихсан” байсан байна. Тэрний хийц, энэний хийц гээд бүтээгчдээ алдаршуулж, гайхуулдаг цаг хэдийн өнгөрч. Бид хийж чадаж байна уу гэвэл тийм, гэтэл биднийг үнэлэх үнэлэмж аль ч шатандаа суларсан нь бодит үнэн учир бид л өөрсдийгөө гэх цаг нь болсон байна” гэдгийг онцлоод, өнөөдөр “Уран үйлчин” гэх арга хэмжээ маань уралдаан нэрийн дор болж байгаа хэдий ч бид бол бие биенийхээ өрсөлдөгч биш хамтрагчид юм гэдгээ ойлгох хэрэгтэйг хэлсэн. Өөрөөр хэлбэл, үйлчдийн өрсөлдөөн өөр хоорондоо биш гадаадаас орж ирж буй импортын бүтээгдэхүүн гэдгийг мөн онцолж байв.
Оёдолчдын хувьд төдийлөн болоод байдаггүй ажил мэргэжлийн уралдааныг хүсэн хүлээсэн хүмүүс их байсныг оролцогчдын тоо, идэвхиэс харж болохоор байсан. Аймгийн 100 хол давах тооны оёдолчин эл тэмцээнд оролцсон байв. Уралдаан мөн өдрийн 11:00 цагт эхлэхээр тов зарлагдсан ч эхний оёдолчин өөрийн бүтээлээ бариад 11 цаг 09 минутад орж ирсэн нь нээлтийг цагт нь эхлүүлэхгүй сунжруулаад авав. Түүнээс хойш уварч суварсаар 12 цаг нэлээд өнгөрч байхад уралдааны нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн. Нээлтийн үеэр ч бүтээлээ өгөх хүмүүсийн цуваа үүдэнд нэлээд хөвөрч байсан бөгөөд идэвх зүтгэл гарган оёсон бүтээлээ бариад ирсэн бүх оёдолчдыг шалгаруулалтад оруулсан ч, цаашид цаг барьж сурахын чухлыг зохион байгуулагчид сануулж байсан.
Ийнхүү эхэлсэн аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр шаттай өрнөлөө. Уралдаанд бүртгүүлсэн оёдолчдыг ижил гараанаас эхлүүлэх үүднээс зохион байгуулагчдын зүгээс материал сэлтийг олгож, монгол загварын цамц оёх даалгавар өгсөн аж. Хүн бүр өөр өөрийн загвар дизайн, арга барилаараа оёсон бүтээлүүдээс нь гадна өгөгдсөн 15 минутад сампин зангидаж, дээлийн шилбэ оёх даалгаврыг тухайн үед өгч, нэмэлт оноо өгснөөр уралдааны аваргууд шалгарав.
Мөн бүтээлээрээ өрсөлдсөн нийт оёдолчин “Уран үйлчин” үнэмлэхийг хийсэн бүтээлүүдийнх нь хамт гардуулж, хоёрдугаар шатанд тэнцсэн бүтээлүүдийг харин өөрсдөд нь эгүүлэн олголгүй, цаашид бүсийн тэмцээнд өрсөлдүүлэхээр болсон байна.
Ийнхүү 20-70 насны оёдолчид оролцсон уралдаанаас шавилхан гурван бүсгүй эхний байруудад шалгарлаа. Уралдааны гутгаар байрт МСҮТ-ийн арьсан эдлэлийн ангийн оюутан Г.Бямбанаран /21 нас/ шалгарч Жүки брэндийн оёдлын машин 200 мянган төгрөгөөр шагнуулав. Тэрээр 9 дүгээр ангиасаа ээжийгээ дууриан оёдол эсгүүр хийж эхэлсэн бөгөөд мөн тэмцээнд ээжийн хамт оролцож ийнхүү түрүүллээ. Дэд байрт В.Мөнхзаяа /25 нас/ шалгарч Жүки брэндийн оёдлын машин, 300 мянган төгрөгийн шагнал гардсан. В.Мөнхзаяа МСҮТ-ийн Оёдолчны ангийг 2011 он төгссөнөөс хойш ээжийн хамт оёдлын үйлдэрлэл эрхэлж буй.
Харин уралдааны шилдгийн шилдэг буюу “Баянхонгор аймгийн аварга Уран үйлчин”-ээр Эрдэнэчулууны Жавхлан /33 нас/ шалгарч 500.000 төгрөг, Жүки брэндийн оёдлын машинаар шагнуулав.
Мөн уралдаанд оролцсон нийт оёдолчдоос нийлбэр оноогоороо дээгүүрт эрэмбэлэгдсэн 40 гаруй үйлчин Бүсийн аварга шалгаруулах “Уран үйлчин” уралдаанд оролцох эрхийг гардлаа. Ийнхүү уралдааны зургаан бүсээс шалгарсан оёдолчид Улсын уралдаанд оролцох бөгөөд Улсын аварга Үйлчин 10 сая төгрөгийн эзэн болох юм.
Сонирхуулахад, Мөн өдөр Баянхонгор аймгийн хэмжээнд төрсөн нийт хүүхдэд Эксклюсив /Exclusive/ брэндийн өлгийн багцыг бэлэглэснийг аймгийн Төрөх тасгийнханд гардуулсан. Энэ нь Монголын бүх иргэн төрсөн цагаасаа үндэсний брэндээ хэрэглэж байгаасай гэх уриалга, бэлгэдэл болж буй аж.

Б.Мөнхзул