China Telecom компанийн захирал асанд 6 жилийн хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН./TASS/. Хойд Хятадын Хэбэй мужийн Баодин хотын шүүх харилцаа холбооны томоохон компаниудын нэг болох China Telecom компанийн ТУЗ-ийн дарга асан Чан Сяобинд 6 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр 3,7 сая юанийн /72,9 сая доллар/ хахууль авсан хэргээр ял сонсчээ.
Чан Сяобин 1998-2014 онд China Telecom болон China Unicom компанид удирдах албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа хувийн зорилгод урвуулан ашиглаж, өөрийнх нь заавраар ажиллаж байсан хуулийн этгээдүүдийг хахууль авахад нь хөхиүлэн дэмжиж байсан аж.
Гэхдээ тэрбээр мөрдөн байцаагчидтай хамтран ажилласны дүнд бусад хэд хэдэн хүний үйлдсэн хэргийг илрүүлсэн байна. Түүнээс гадна Чан Сяобин гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байсан учраас түүнд оноох ялыг хөнгөлжээ. Тэрбээр давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
2015 оны 12 дугаар сард ХКН-ын сахилга батын Төв комисс Чан Сяобиныг шалгаж эхэлжээ. Энэ үед тэрбээр China Telecom компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдоод хагас жил ч болоогүй байв. Өмнө нь энэ хүн 2008-2015 онд Хятадын үүрэн телефоны томоохон компани болох China Unicom-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан аж.
Хятадын харилцаа холбооны зах зээл дэх хамгийн том гурван компани бол China Mobile, China Unicom болон China Telecom юм. China Mobile компани 806 сая хэрэглэгчидтэй бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бол China Unicom 410 сая хэрэглэгчтэй аж. Харин China Telecom 190 орчим сая хэрэглэгчтэй гэнэ.

Х.Сарнай