Хүүхдүүд долоо дахь жилдээ байгаль түүхийн аялал зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы хүүхдүүд долоо дахь жилдээ байгаль түүхийн аяллаа хийх гэж байна.
Түүх соёлын дурсгалт газар, эх нутгийнхаа байгалийн сайхныг үзэж, түүгээр бахархах үзэл, зориг тэвчээр, алсыг зорьж ойроос нь бүтээдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилготой аяллыг анх 2011 оноос аймгийн БСУГ-аас эхлүүлжээ.
Аяллаар ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн хүүхдүүд байгалийн үзэсглэнг үзэж сонирхохоос гадна байгалийн ухааны хичээлийг газар дээр нь туршиж судалдаг байна. Энэхүү аяллыг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхийн оролцоо дэмжлэгтэйгээр Алдархаан, Цэцэн–Уул, Тэлмэн, Их-Уул, Тэс, Баянхайрхан, Сонгино, Нөмрөг сумын сургуулиуд хошуучлан оролцжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн 15 сумын 18 сургууль амжилттай зохион байгуулж 200 орчим хүүхдүүд оролцсон байна.

Б.Мягмарсүрэн