Умард Солонгост тусламж үзүүлэхийг иргэний нийгмийн бүлэгт зөвшөөрөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгостой харилцаа холбоо тогтоох зөвшөөрлийг нэгэн иргэний нийгмийн бүлэгт өгснөө Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ. 2016 оны нэгдүгээр сард Пхеньян цөмийн туршилт хийснээс хойш Сөүл ийм зөвшөөрөл өгсөн анхны тохиолдол нь энэ болж байна.
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч И Ю Жин баасан гарагт мэдэгдэл хийхдээ “тус иргэний нийгмийн бүлэг Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Тухайлбал, умард солонгосчуудад хумхаа өвчнийг анагаах эм тариа, хүнсний бүтээгдэхүүн өгнө” гэв.
Мөн Солонгосын хойгийн тогтвортой байдлын төлөө пуужингийн туршилт хийхээ зогсоож, хүлээцтэй байхыг тэрбээр Умард Солонгост уриалсан байна.
Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болсон Мү Жэ Ин Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхийг чухалчилж байгаа юм.
Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин баллистик пуужин харвасаар байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногийн ням гарагт нэг пуужин харвасан юм.

Г.Доржханд