Намууд эвлэрсэн ч, ИТХ-ын төлөөлөгчийн суудлын тоо тэнцүү хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн Сүхбаатар аймагт улс төрийн нөхцөл байдал маргаантай байсаар өнөөг хүрсэн. МАН бол АН-ын хоорондын маргаан, үл ойлголцлоос болж ийм байдал үүсээд байсан юм.Тэгвэл энэ асуудал шийдэгдэж намууд зөвшилцөлд хүрсэнээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Гэхдээ намуудын ИТХ дахь төлөөлөгчдийн суудлын тоо тэнцүү хэвээр байх болж байна.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж, орон нутагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүсийн хамтаар санал солилцсон байна.

“АН-аас ирүүлсэн саналыг МАН хүлээн авч, төв нам болон орон нутгийн намын төлөөллүүд уулзалдаж, харилцан санал солилцлоо. Улмаар тодорхой нөхцөлөөр санамж бичиг байгуулсан. Санамж бичигт, ИТХ-ыг ойрын хугацаанд хуралдуулах, хурлаар хэлэлцэх асуудлуудыг мөн тодорхой болголоо. Үүнд нэгдүгээрт АН-ын төлөөлөгч Ц.Алтансүх хууль зөрчсөн нь нотлогдсон шүүхийн шийдвэр гарсан учраас нэрийг нь татаж, тус тойрогт дахин сонгууль зарлах товыг тогтооё, хоёрдугаарт Дарьганга сумын дахин сонгуульд ялалт байгуулсан П.Мөнхжаргалтай холбоотой шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хэдий ч түүнийг хүлээлгүйгээр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч хуралдаа суух нөхцөлийг бүрдүүлье гэдэг асуудал яригдсан. Бид энэ таван сардаа багтаан аймгийн ИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулах болно. Гэхдээ хоёр нам мөн л 16,16 суудалтай болно гэсэн үг. Хэрвээ П.Мөнхжаргал төлөөлөгчтэй холбоотой шүүхийн эцсийн шийдвэр гарч, буруутай нь тогтоогдвол дахин өөр асуудал яригдах байх. Одоо хуралдах хурлаар бид төсвийн тодотгол, ИТХ-ын тэргүүлэгчдийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Ямар ч байсан бид аймаг орон нутгийнхаа сайн сайхны төлөө тодорхой шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзсэн. Хэдийгээр Сүхбаатар аймагт хууль ёсны засаглал ажиллаж байгаа ч бидний энэ эвлэрлийн асуудал бол хамгийн гол нь энэхүү эцэс төгсгөлгүй талцсан байдлаа зогсоох, нутаг орныхоо төлөө хамтран ажиллах улс төрийн том соёл учраас бид зөвшилцөлд хүрлээ...” хэмээн аймгийн засаг дарга, З. Энхтөр хэллээ.
Намууд зөвшилцөлд хүрлээ ч засаглалтай холбоотой ямар ч асуудал хөндөгдөхгүй, зөвхөн ИТХ-ын даргыг АН-ын төлөөлөгчдөөс сонгоно. Энэ нь мөн санамж бичигт тусгагдсан асуудлуудын нэг юм байна.
ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтансүх өргөдлөө өгсөнөөр, аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрогт дахин сонгууль зарлагдах ёстой юм байна. Сонгуулийн тухай хуулиар дахин сонгууль 10 дугаар сарын эхний долоо хоногт зарлагдах ёстой аж.
Зөвшилцлийн дараа аймгийн АН-ынхан ч эсэргүүцлийн жагсаалаа зогсоож талбай дээр барьсан гэр, самбаруудаа хураан авсан байна.

Т.Одончимэг