Мэдээлэл харилцаа холбооны статистикийн мэдээллийг нарийвчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага" сэдэвт сургалт өнөөдөр ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болж байна.
Сургалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний Статистикийн хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээллийг нэгдсэн арга зүйгээр хэрхэн нэгтгэх тухай ойлголтыг оролцогчдод өгөх явдал юм.
Сургалтад нийслэлийн Мэдээлэл технологийн газар, нийслэлийн Статистикийн газар, Төрийн мэдээлэл холбооны газар, МУИС, ШУТИС, Хүрээ дээд сургууль зэрэг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.
Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдрийг тохиолдуулан манай улсад анх удаа энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа ба сургалт маргааш өндөрлөнө.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ