Газар өмчлөх хүсэлтэй 1000 иргэний хүсэлт хүлээж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-19 14:20:28
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусна. Төв аймгийн хэмжээнд газраа өмчилж аваагүй 49 мянган иргэн байна.

Аймгийн ИТХ-ын 2016 оны 12-р сарын 2-ны өдрийн 05, 06 тоот тогтоолын дагуу энэ онд 1000 иргэнд газар өмчлүүлнэ. Шинээр газар хүссэн иргэдэд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багт байх засмал замын урд хэсэг буюу Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт олгох аж.

Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг энэ сарын 15-наас эхлэн Зуунмод сумын ЗДТГ-ын хурлын зааланд бүртгэж байгаа аж.  Иргэд газар хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх ний хуулбар болон багийн засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх ёстой гэнэ.

Дашрамд дурдахад, Өнгөрсөн хугацаанд Төв аймгийн хэмжээнд нийт иргэдийн 47,8 хувь буюу 43 мянган иргэн 8500 га газрыг өмчилсөн байна.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻