400 өрхийг хогийн савтай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвийн айл өрхийн ахуйн хог хаягдлыг төрөлжүүлэн хийх тусгай хогийн саваар хангаж, төвлөрсөн хогийн цэгт зайлуулдаг туршлагыг саяхан тус аймагт хийсэн УМХЕГ-ын нэгдсэн шалгалтын ажлыг хэсэг сайшаасан юм.
Энэ онд байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Булган сумын айл өрхөд “Өвөлжөөн булаг”, “Тана орд”, “Булган барилга”, “Булган аураг” ХХК 164,8 сая төгрөгөөр хог төрөлжүүлэн хийх 400 ширхэг хогийн савыг угсарч, айл өрхийн хашаанд суурилуулах ажлыг хийхээр гэрээ байгуулаад байна.
Өнгөрсөн 3 жилд 720 өрхийг байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хогоо төрөлжүүлэн хийх савтай болгосон юм. Ингэснээр аймгийн төвийн нийт өрхийн гуравны нэг нь хог хаягдалаа зориулалтын саванд хийж, орчны бохирдлыг багасгаж, эрүүл орчинд аж төрөх нэгэн боломжийг бүрдүүлээд байна.

М.Батжаргал