Залуус Зүүн түргэний дээд булгийн эхийг цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-27 18:07:54

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Булган аймгийн “Хөтөч” клубын залуустай хамтран Зүүн түргэний дээд булгийн эхийг цэвэрлэлээ.

Тэрбээр, “Залуу хүн завгүй байна гэдэг сайхан, хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг. “Цэвэрхэн Булган” төслийг санаачлан үйл ажиллагаа явуулж байгаа залуучууд та бүхний хүрээлэл улам өргөжиж Булган аймаг бүтээлч залуусаараа бахархах болно” гээд  клубын залуучуудыг дэмжин ажиллахаа хэлсэн юм.

Тус клубын тэргүүн Т.Баярбат, “Бид өглөө бүр нэг цагийг цэвэрлэгээнд зориулдаг. Ачуутын гол, Зүүн түргэний голын ай сав, эрэг орчмын хогийг байнга цэвэрлэдэг. Цаашдаа Булган аймгийн залуучууд бид ихийг хийж, бүтээх болно” гэлээ.

Ж.Болор

相关新闻