11-14-ний өдрүүдэд цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-10 18:45:19
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-14-ний өдрүүдэд Дорнод аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж, цаг агаар эрс өөрчлөгдөхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. 11-ний өдөр нутгийн зүүн хагаст, 12-нд говь талын нутгаар зарим үед салхины хурд 18-20 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа юм.
Хүчтэй салхи шуурганы үеэр бага насны хүүхэд болон өндөр настан, ХБИ-дэд анхаарал тавих, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарах, гэр, орон сууцны дээвэр хуулрах, ой, хээрийн болон ахуйн гал түймрээс сэргийлэх, хөдөө холын замд зорчигчид шатахуун дуусах, машин техник эвдрэх, иргэд холбоо харилцаагүй болох зэрэг хүндрэл үүсэж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй тул хянуур болгоомжтой байхыг анхааруулж байна.
Одоогоор тус аймгийн нутагт ой, хээрийн түймэргүй байна. 8-ны өдөр Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өгөөмөр” гэдэг газар хээрийн түймэр гарсныг цаг алдалгүй унтраажээ.
Д.Дэлгэрмаа
相关新闻