Монгол дагуурын дархан цаазат газрыг Юнеско-д бүртгүүлэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-10 18:14:24
Дорнод /МОНЦАМЭ/. Олон улсын Дагуурын дархан цаазат газрын энэ оны уулзалт Дорнод аймагт саяхны өдрүүдэд болж, Монгол дагуурын дархан цаазат газрыг Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлэхээр ярилцаж тогтлоо.
Уулзалтад ОХУ-ын Даурский Дархан Цаазат газар, БНХАУ-ын Хөлөн нуурын БНГ-ын төлөөлөгчид, манай талаас Улсын тусгай хамгаалалттай газруудын дарга, албан хаагчид оролцов. Тэд Монгол дагуурын дархан цаазат газрын тухай асуудлыг онцолж, 2017 онд монгол тарвага, нүүдлийн болон усны шувууд, хөхтөн амьтан, цагаан зээр, ургамлын зэрэг давхардсан тоогоор 13 тооны судалгаа шинжилгээний ажлыг хамтарсан болон бие даасан байдлаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Ирэх жилийн гурван улсын уулзалтыг хойд хөршид зохиохоор товлосон байна.
Д.Дэлгэрмаа
相关新闻