Завханд 47600 гаруй хүнийг гепатитын вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-07 18:00:20
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Элэг бүтэн монгол хөтөлбөрийн нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр элэгний өвчлөлийн талаар Улиастайн иргэдэд мэдээлэл өгснөөс гадна гепатитийн В, С вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ авах, халдваргүй иргэдэд вакцин хийх зэрэг үйлчилгээг үзүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 5-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл 40-65 насны  хүмүүсийг H-info програмд харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэх юм байна.  Харин тавдугаар сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хурдавчилсан оношлуураар илрүүлэг шинжилгээнд хамруулах ажээ. Үргэлжлүүлэн долдугаар сарын 20-ний өдөр хүртэл хуваарийн дагуу сонгон шалгаруулалтанд орж эрх авсан лабораториуд вирусын ачаалал тоолох үйл ажиллагааг тус тус явуулах юм байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн /40-65 насны хүн ам/ хүмүүсийн дундах гепатитийн вирусийн архаг халдвартай, элэгний хатууралтай, хавдартай хүмүүс болон эмчилгээ хийлгэх иргэдийн тоо тодорхой болох юм. Цаашид иргэдийг зохих эмчилгээнд хамруулах, В вирусийн халдваргүй хүмүүсийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах гэж байна. Завхан аймгийн хэмжээнд 15-с дээш насны 47610 хүнийг гепатитын вирусын архаг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажээ. Мөн гепатитын вирусын архаг халдвартай хүмүүсийг хяналтанд авах, эмчилгээ хийх, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулах шаардлагатай байгаа юм.
Б.Мягмарсүрэн 
相关新闻