Гадаад дахь иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-05 14:10:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө.

Сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх юм. Ингэснээр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл үүсэх аж.
 
Тодруулбал, СЕХ-ноос баталсан бүртгэлийн маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт тухайн улсад Монгол Улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газартаа илгээнэ. Таны илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж санал өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэх юм.
         
Иргэд хүсэлтээ энэ сарын 1-20-ныг дуустал өөрийн биеэр болон цахимаар мэдүүлнэ.
 
 Б.Туул
相关新闻