Пауэрлифтингийн тивийн АШТ-ээс 17 медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез улсад болж байгаа пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 17 медаль хүртээд байна.
Өнөөдөр -120, +120 кг жинд манай таван тамирчин хүч үзэж байна. Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгаар удирдуулсан 14 тамирчин хүчээ сорьж байгаа бөгөөд өчигдөр насанд хүрэгчдийн 93 кг-д ОУХМ С.Мөнх-Эрдэнэ суулт, цээж шахалтын төрөлд мөнгөн медаль, мастер ангиллын 105 кг-д Д.Ууганбаяр суулт, цээж шахалтын төрөлд алтан медаль тус хүртсэн бол энэ ангиллын 93 кг-д Б.Дашзэвэг суултын төрөлд алт, цээж шахалтын төрөлд хүрэл, газраас таталтын төрөлд алтан медалийн эзэн болов.
Харин насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан суулт, цээж шахалт, газраас таталтын төрөлд тэргүүлсэн байна. Мөн мастер ангиллын 74 кг-д Т.Чахар 3 алт, 66 кг-д Д.Батсайхан, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртлээ. Харин 105 кг-д Ш.Батзул цээж шахалтын төрөлд мөнгө, газраас таталтын төрөлд хүрэл медалийн эзэн болжээ.
Д.Өлзий