“Адуунчулуун” ХК нийт 378 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-04 16:02:02
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Адуунчулууны уурхай саяхан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, 2016 оны нэгж хувьцааны ноогдол ашгийг 120 төгрөгөөр тогтож, 378 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ хүртээхээр болжээ.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотроос жил бүр тогтмол ногдол ашиг хуваариладаг 10 гаруй компани байдгийн нэг нь Адуунчулуун ХК юм. “Бид хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдэлж, жил бүр нэгж хувьцаанд  ноогдох ашгаа нэмэгдүүлэхийг зорьдог” гэж тус компанийн ТУЗ-ийн дарга М.Шинэтогтох ярьж байна.
Тус компани 1180 хувьцаа эзэмшигчтэй. Тэдний дотор гаднын иргэд ч бий. Хувьцаа эзэмшигчид “Адуунчулуун” ХК-ийн 3151304 энгийн хувьцааг эзэмшиж байна. 
Д.Дэлгэрмаа
相关新闻