П.Ганхүү: 50 мегаваттын өргөтгөл ашиглалтад орсны дараа үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөн Дорнод аймагт болох үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүүгээс зүүн бүсийн эрчим хүчний өнөөгийн байдал, цаашид хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодрууллаа.
-Зүүн бүсийн эрчим хүчний өнөөгийн байдал, цаашид хүчин чадлыг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж танаас эхлээд тодруулъя. Яалт ч үгүй л “ДБЭХС” ТӨХК-ийн техник технологи, хүчин чадал, цаашлаад өргөтгөлийн асуудлыг ярих байх л даа?
-Засгийн газар байгуулагдсанаасаа хойш зүүн бүсийн эрчим хүчний асуудал, тэр дундаа “ДБЭХС” ТӨХК-ийн тогтвортой үйл ажиллагаанд онцгойлон анхаарч байгаа. Энэ утгаараа зүүн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг Дорнод аймагт зохион байгуулсан л даа. Бүсийн эрчим хүчний өнөөгийн байдал гэхээр “ДБЭХС” ТӨХК өндөр ачаалалтай ажиллаж байна. Уул уурхай, ашигт малтмалын томоохон компаниуд ажиллаж эхэлснээр сүүлийн 4-5 жилд Дорнодын станц бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Цаашид яах вэ гэхээр газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж байгаагийн хувьд станцын технологийн шинэчлэлд багагүй хөрөнгө оруулалт хийнэ. Ер нь бол найдвартай ажиллаж байж бид шинэ станцтайгаа золгох ёстой шүү дээ. Дорнодын ДЦС нэгдсэн системээс тусдаа бие дааж ажилладаг болохоор өндөр ачаалалтай шугамуудад гэмтэл гарч тасрах үед системийн тогтвортой ажиллагаа алдагдаж аваарын байдал үүсч болзошгүй тул цаашдаа Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220 кВ шугамыг барьж ДЦС-ыг нэгдсэн системтэй холбох зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ цаашид хэрхэн нэмэгдэх хандлагатай байна?
-Зүүн бүсийн томоохон хэрэглэгч Газрын тосны 21-р талбай 5,7, 19-р талбай 8, “Шинь шинь” ХХК 1,4, Сүхбаатар аймаг 5,6, Төмөртэйн уурхай 2,4 мегаватт цахилгаан эрчим хүч цагт авч байгаа гэсэн мэдээллийг сая өгч байна. Урьдчилан өгсөн цахилгаан эрчим хүчний захиалгыг үндэслэн тооцоход цахилгааны дээд ачаалал 2014-2015 онд 36-42 МВт болж станцын суурилагдсан хүчин чадлаас давж, цаашид Зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 80МВт-д хүрэх нь гэсэн тооцоолол бий.
-50 мегаваттын өргөтгөлийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Өмнө нь концессийн гэрээгээр станц барих асуудал яригдаж байсан удаатай. Энэ асуудлыг ажил хэрэг болохыг хүлээвэл хугацаа их орох учраас эхний ээлжинд 50 мегаваттаар өргөтгөе гэж шийдвэрлэсэн. Цаашдаа өргөтгөлийг ийм маягаар хийгээд явбал эдийн засгийн хувьд ч дарамт бага үүснэ. Яамны зүгээс 50 мегаваттын өргөтгөлийг чанартай чадавхтай гүйцэтгэгчээр хийлгэх ёстой гэсэн шаардлагыг л тавьж байгаа. Дорнодын станцын 50Мвт-ийн өргөтгөлийн тендер зарлагдсан, энэ хавар өргөтгөлийн ажил эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Аймаг бүрт л өдөр шөнийн тарифын талаарх асуулт хариулт нэхэж байдаг. Дорнод аймаг бие даасан станцтай гэдэг утгаараа энэ тал дээр хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу?
-Шинэ станц баригдаад ирэхээр үнэ тарифыг хямдруулах боломжууд гарч ирнэ гэж харж байгаа. Энэ үед тарифтай холбоотой зохицуулалтуудыг ч хийнэ. Шөнийн тарифын тухайд ганцаараа салангид ажиллаж байгаа станцтай ийм газрын хувьд асуудлыг өнөө маргаашгүй шийдэхэд хүндрэлтэй гэдгийг хэлэх ёстой.
-Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн асуудалд онцгойлон анхаарч байгаа гэж Та хэллээ. Тухайлбал?
-Дорнодын станц бол улсын хэмжээнд хамгийн бага алдагдалтай ажиллаж байгаа станц. Төсвөөс татаас авдаг байсан станцыг ашигтай ажилладаг болгоно гэдэг том бодлого гэдгийг Дорнодынхон мэдэж байх ёстой.
-Баярлалаа.

Д.Дэлгэрмаа