АН-ын санал асуулгыг Х.Баттулга 2740 оноогоор тэргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн өндөр оноо авчээ.
Энэ талаар өнөөдөр тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан нар өргөдөл гаргасан юм. Өргөдөл гаргасан гишүүдээс хэнийг нэр дэвшүүлэх талаар АН өчигдөр буюу энэ сарын 03-нд бүх гишүүдийнхээ дунд санал асуулга явуулав.
Санал асуулгын талаар намын дарга С.Эрдэнэ танилцуулав."Санал асуулгад АН-ын 130 мянган гишүүн оролцлоо. Санал асуулгыг 2740.94 оноогоор УИХ-ын гишүүн асан Х.Баттулга тэргүүллээ. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 2374.85, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжав 1058.64 оноо авсан байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 1044.1, УИХ-ын гишүүн Л.Болд 917.30, гишүүн асан Б.Жаргалсайхан 213.3 оноо тус тус авлаа. Намын дүрмийн дагуу хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг энэ сарын 06-нд болох Их хуралд танилцуулна" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
-Үндэсний Аудитын газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд дээд хязгаар нь 6,8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөгийг зарцуулж болно гэсэн. Энэ хүрээнд ажиллана.
-Монгол Улсын Үндсэн хуульд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа.
-Намын Их хурлаар нэр дэвшигчийн асуудлаас гадна өөр асуудал хэлэлцэх үү?
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Мөн Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжилна.

-Сонгуулийн зардлын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Үндэсний Аудитын газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд дээд хязгаар нь 6,8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөгийг зарцуулж болно гэсэн. Энэ хүрээнд ажиллана.
-УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан асуудал юу болсон бэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа.
-Намын Их хурлаар нэр дэвшигчийн асуудлаас гадна өөр асуудал хэлэлцэх үү?
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Мөн Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжилна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал