Английн хөлбөмбөгийн клубүүдийг залилангийн хэргээр шалгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./Anadolu/.Лхагва гарагийн өглөө Английн хөлбөмбөгийн багуудыг луйвар залилангийн хэрэгт сэжиглэн, оффисынх нь байранд нэгжлэг хийсэн байна.
Английн хатан хааны Гааль, татварын албанаас хөлбөмбөгийн “West Ham United” болон “Newcastle United” багуудын байранд нэгжлэг хийсэн бөгөөд эдгээр багуудыг татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байгаа ажээ.
“Английн хатан хааны Гааль, татварын байгууллагаас мэргэжлийн хөлбөмбөгийн салбарт ажилладаг хэд хэдэн хүнийг баривчилсан бөгөөд тэднийг орлогын албан татвар болон нийгмийн даатгалтай холбоотой залилангийн хэрэгт сэжиглэж байна” гэж тус алба мэдэгдлээ.
Нэгжлэг хийх ажиллагаанд Гааль, татварын албаны 180 орчим ажилтан оролцсон бөгөөд хөлбөмбөгийн клубын ажилтнуудын компьютер, бичиг баримт, гар утсыг хураан авчээ. Францын эрх бүхий байгууллагуудаас уг хэргийг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлэн, өөрийн улсад баривчилгаа явуулж, зарим газрын байрлалыг тогтоож өгсөн байна.
Харин “West Ham United” клубээс гаргасан мэдэгдэлд "мөрдөн байцаалтын шатанд Английн хатан хааны Гааль,татварын албатай хамтран ажиллаж байна" гэжээ.

Х.Сарнай