БОЭТ-ийн Төрөх тасаг сургалтын танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасаг жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтын танхимтай боллоо. Эхчүүдийг хүндрэлгүй амаржихад жирэмсний үеийн дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн мэдлэг хамгийн чухал байдаг. Тус аймгийн Эрүүл мэндийн газарт жирэмсэн эхчүүдийн дасгал, сургалтын танхим тусдаа байдаг ч дээрх шинээр байгуулагдсан танхимын хувьд төрөх тун дөхсөн эмэгтэйчүүдэд төрөлтийн явц, төрсний дараа хүүхдээ хэрхэн арчлах гээд илүү нарийн мэдээллийг өгөх юм байна.
Төрөх тасаг дэргэдээ ийнхүү сургалтын танхим тохижуулж байгаа нь жилээс жилд төрөлт нэмэгдэж буйтай холбоотой. 2014 онд тус төрөх тасагт 1884 эх, 2015 онд 1971 эх амаржсан бол өнгөрсөн онд 2000 гаруй эх ямар нэг эндэгдэлгүй төржээ. Аймгийн төвийн эмнэлэгт төвлөрч төрдөг зохицуулалтад шилжсэнээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд нийт жирэмсэн эхчүүдийн 97 хувь нь БОЭТ-ийн Төрөх тасагт ирж амаржсан байна. Сонирхуулахад он гарсаар 600-гаад ээж нярайлжээ.

Д.Дэлгэрмаа